Асуулт : ОНХС-р ямар ажил хийх шаардлагатай вэ?

САНАЛ АСУУЛГА НЬ 2015-07-31 -нд дууссан

" data-tab="second2">
Ногоон байгууламж 2 саналтай 66.6666666667% байна
Малын үүлдэр угсаа 1 саналтай 33.3333333333% байна
Хорооллын хашаа шинэчлэх 0 саналтай 0% байна
Сургуулийн их засвар 0 саналтай 0% байна
Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг тухайн байгууллага нь өөрөө авдаг болсон гэсэн ойлголт зарим иргэдийн дунд байна. Энэ талаар
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.

Цаг үеийн мэдээ   2015-04-14   21:41:26   631   0
Тэмээний баяр

Увс аймгийн Завхан сум, Хяргас нуур "Хэцүү хад" жуулчны баазад тэмээ, мөсний баяр хоёрдугаар сарын 28-аас гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус сум нь тэмээний баярыг 2006 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд ес дахь удаагийн баярыг Улаанбаатар хотын нутгийн зөвлөл, сум хамтран зохион байгуулсан байна. Завхан сум нь 1973, 1989 онуудад нэгдлийн болон сумын тэмээгээ түмд хүргэж түмэн тэмээний баярыг тэмдэглэн өнгөрүүлж байсан түүхтэй. Энэхүү арга хэмжээнд Улаанбаатар хотын нутгийн зөвлөл, ССАЖЯамны мэргэжилтнүүд болон Увс аймгийн удирдлагууд, албан байгууллага, аймаг сумдын төлөөлөгчид хүрэлцэн ирлээ. Уг баярын арга хэмжээнд тэмээн буухиа тэмээний уралдаан, буухиа, мөн сайхан тэмээтэй ганган хос зэрэг тэмцээн зохиогдсоноос тэмээний уралдаанд Завхан сумын Айраг нуур багийн уяач Б.Олзбатын хурдан улаан тэмээ түрүүлж хоёрт тус сумын МУ Хөдөлмөрийн баатар Г.Шагдарсүрэнгийн хүрэн, гуравт Ургамал сумын уяач Болдын шар, дөрөвт Завхан сумын Шарбулаг багийн уяач М.Төржаргал, тавд Ургамал сумын уяач В.Мөнхдалайгийн шар тэмээ удаа дараа ирж наадамчин олноо баярлууллаа. Сайхан тэмээтэй ганган хосын тэмцээнд сумын ирээдүй Цэцэрлэгийн ганган хос Ж.Баатар Г.Тунгалаг бяцхан хос 5 настай Г.Түвшинжаргал хүү 5 настай В.Энхмэнд охин, Айраг нуур багийн Б.Наянтай Л.Ариунаа нар шалгарсан байна. Тэмээн буухиа тэмцээнд Наранбулаг сумын малчин Төртогтох ахлагчтай баг Завхан сумын малчин Ц.Ганбат ахлагчтай баг тус тус шалгарч шагналын эзэд тодорсон байна.

Мэдээний эх сурвалж: http://time.mn/index.php?module=news-detail&id=42345


Ц.Лхагважав
Увс аймгийн Завхан сумын засаг дарга
МЭНДЧИЛГЭЭ

Завхан сумын албан ёсны сайтад тавтай морилно уу.

Холбоо барих
Увс аймгийн Завхан сум.
88458989
88408606
info@zavkhan.uv.gov.mn
АЛСЫН ХАРАА


ЭРХЭМ ЗОРИЛГО


ҮНЭТ ЗҮЙЛ