Асуулт : ОНХС-р ямар ажил хийх шаардлагатай вэ?

САНАЛ АСУУЛГА НЬ 2015-07-31 -нд дууссан

" data-tab="second2">
Ногоон байгууламж 2 саналтай 66.6666666667% байна
Малын үүлдэр угсаа 1 саналтай 33.3333333333% байна
Хорооллын хашаа шинэчлэх 0 саналтай 0% байна
Сургуулийн их засвар 0 саналтай 0% байна
Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг тухайн байгууллага нь өөрөө авдаг болсон гэсэн ойлголт зарим иргэдийн дунд байна. Энэ талаар
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.


НОГООН АЛТ

БЭЛЧЭЭР АШИГЛАГЧДЫН ХОЛБОО –НОГООН АЛТ ТӨСЛИЙН ТАЛААР ТОВЧ ТАНИЛЦУУЛГА



2013оны 7-сараас эхлэн Швейцарийн хөгжлийн агентлагын дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2013 онд Малчдын байгууллага байгуулж сумын нийт малчдыг газар нутгийнх нь онцлогт тохируулан хэсгийн зохион байгуулалтанд 70% хамруулж 7-н хэсэгт 220 гаруй өрх 12240181-н төгрөгний мөнгөн хуримтлал үүсгэн бий болгож, хэсгийн малчддаа хэрэглээний зээл хэлбэрээр олгон ажиллаж байна.2013 онд багийн хурлаар, малчдаас гарсан санлын дагуу ОНХС-н мөнгөнөөс 5-н худгийн моторт 6000000-н сая төгрөг, 2014 онд малчдын санлаар хадлангийн талбай хаших 6200000-н мянган төгрөгийг тус тус тусгуулан сумын ИТХ, ЗДТГ, Байгаль орчны тасаг, “Гилбэний дарцагт оргил” хоршоо, “Хос тэнгис” хоршоодтой хамтран ажиллаж байна. Мөн 2013 онд ажлын байранд хамрагдан Ногоон алт төслийн санхүүжилтээр 2014 онд ажлын байраа бариулан ажиллаж байна.2015 онд 2 га хадлангийн талбай хашиж царгас болон олон наст ургамал тариалах зорилготой ажиллаж байна.

Баярлалаа


Ц.Лхагважав
Увс аймгийн Завхан сумын засаг дарга
МЭНДЧИЛГЭЭ

Завхан сумын албан ёсны сайтад тавтай морилно уу.

Холбоо барих
Увс аймгийн Завхан сум.
88458989
88408606
info@zavkhan.uv.gov.mn
АЛСЫН ХАРАА


ЭРХЭМ ЗОРИЛГО


ҮНЭТ ЗҮЙЛ