Асуулт : ОНХС-р ямар ажил хийх шаардлагатай вэ?

САНАЛ АСУУЛГА НЬ 2015-07-31 -нд дууссан

" data-tab="second2">
Ногоон байгууламж 2 саналтай 66.6666666667% байна
Малын үүлдэр угсаа 1 саналтай 33.3333333333% байна
Хорооллын хашаа шинэчлэх 0 саналтай 0% байна
Сургуулийн их засвар 0 саналтай 0% байна
Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг тухайн байгууллага нь өөрөө авдаг болсон гэсэн ойлголт зарим иргэдийн дунд байна. Энэ талаар
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.


ЗАВХАН СУМЫН СОЁЛЫН ТӨВ


МЭНДЧИЛГЭЭ


Өвөг дээдсийн ариун голомтоо мөнхөд бадрааж, унасан газар угаасан усаа сэтгэл зүрхэндээ дээдэлсэн элэг нэгт ахан дүүс та бүхэндээ төрөлх нутгийнхаа түүхт 90 жил Соёлын төвийн 70 жилийн ойн баярын мэнд хүргэж гэр бүл, хотол түмнээрээ дүүрэн жаргалтай, түвшин амгалан байхын ерөөл дэвшүүлье
Сайхан наадаарай




СОЁЛЫН ТӨВИЙН АЖИЛЧИД



Соёлын төв нь 1945 онд улаан гэр нэртэй 1 орон тоотойгоор байгуулагдаж эрхлэгчээр Ж.Гончигзэвэг томилогдон ажиллаж эхэлснээр төр засгийн бодлого шийдвэрийг ард иргэдэд ухуулан таниулахын зэрэгцээ дуу хуур, кино ший, жүжиг концерт бэлтгэх зэрэг Улаан гэрийн ухуулга сурталчилгааны ажилд нутгийн авьяастан ерөөлч магтаалч Омож Түмэн Түхэр уртын дууч Бондив Санж Бямба Ложин Цэнд Магсаржав нарын 18 уран сайханч ажиллаж байжээ ингэж ирснээр 1960 онд 150 хүний суудал бүхий Улаанбулан ашиглалтанд орж соёл олон нийтийн ажил өргөжин Улаанбуланг Санжаажав О.Жамсрандорж Д.Семилов Д.Михалов П.Баяртай З.Намсрай нар удирдан ажиллажээ.энэ хугацаанд нутгийн уран сайханчдын оролцоо нэмэгдэж Г.Жанчив Г.Эвшинхүү П.Даваа З.Буянжаргал С.Тэсэгжав Д.Алтанхүү Ж.Зоригоо Г.Данзандагва нарын олон уран сайханчдаар хүрээгээ тэлж Аймаг сум болон бүх ард түмний урлагийн их наадамд амжилттай оролцож явсан байна.
1981 оноос мэргэжлийн боловсон хүчнээр хангагдаж соёлын сургуулийн хөгжмийн анги төгссөн А.Бадам эрхлэгчээр номын сангийн анги төгссөн Н.Үржинхүү номын санчаар Кино механикчийн анги төгссөн Б.Бямбажав кино механикчаар тус тус ажиллаж соёлын байгууллага нь мэргэжлийн түвшинд ажиллаж эхэлсэн байна.
Энэ хугацаанд Г.Лхагва М.Дулмаа О.Дашцэрэн Б.Дэмбэрэл М.Пүрэвжав Г.Мэндбаяр нарын олон уран сайханчид шалгаран ажиллаж байснаар 1984 онд Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Цэвгээ уригдан ирж Клубын дэргэдэх ардын театрыг сумын намын үүрийн товчооны 24-р тогтоолоор байгуулж тус театрын даргаар Г.Адьяаг томилон ажиллуулж тус театрын бүрэлдэхүүнд Б.Бямбажав А.Бадам П.Даваа Г.Пүрэвжав М.Оюун Баяртай Ц.Дугаржав М.Ганхуяг М.Энэбиш Д.Бямбадорж Б.Маамуу Б.Дэмбэрэл Ч.Сайнбаяр Н.Сайнбаяр М.ДаваасамбууБ.Бямбасүрэн Н.Байгальмаа Н.Нарантуяа нарын 20 гаруй уран сайханчдын бүрэлдэхүүнтэй ажиллаж Намдагийн зохиол “Дөшин жирмийнхэн” П.Цэдэнишийн “Говийн бэр” жүжгүүдийг тайзнаа дэглэж олны хүртээл болгохын зэрэгцээ хөдөөгийн багуудад явуулын үйлчилгээ үзүүлж мөн аймаг, бүс, улсын чанартай тэмцээн уралдаанд амжилттай оролцож байсан

АРДЫН ТЕАТРЫН ГИШҮҮД УРАН САЙХАНЧИД



1990 онд Соёлын төвийн статуст шилжин ажиллаж захирлаар М.Пүрэвжав Хөгжмийн багшаар А.Бадам Бүжгийн багшаар Б.Лхамжав кино механикчаар Б.БямбажавҮйлчлэгчээр О.Дашцэрэн нар ажиллаж уран сайханчаар Г.Бямбажаргал М.Лхагважав С.Дүгэрсүрэн Г.Мэндбаяр Г.Лхагва М.Дулмаа Б.Дэмбэрэл нар ажиллаж байснаар 1998 оноос 2 орон тоонд шилжин захирлаар Б.Бямбажав хөгжмийн багшаар А.Бадам Г.Мэндбаяр нар ажиллаж уран сайханчаар Х.Цэнджав Н.Содгэрэл В.Өлзиймаа нарын олон уран сайханчид оролцон ажилласан байна. 2001 онд Соёлын төвийн орон тоо нэмэгдэн захирлаар Х.Цэнджав Найруулагчаар М.Пүрэвжав Номын санчаар Л.Цэвээнгэрэл нар ажиллаж эхэлснээр 2006 оноос Хөгжмийн багшаар Т.Батнасан Н.Нарантуяа Ц.Ганхуяг Бүжгийн багшаар Ц.Өлзийсүрэн Үйлчлэгч Н.Гүнсэн Галч Н.Мандшир Г.Очирмаань нар тус тус томилогдон одоог хүртэл үндсэн 5 гэрээт 2 нийт 7 ажилтантай ажиллаж байна
Соёлын төв нь 2005 онд 350 хүний суудал бүхий соёлын төвтөй болж гадны томоохон урлагийн тоглолтууд болон аймаг сум албан байгууллагууд зэрэг бүх чиглэлийг хамарсан соёл олон нийтийн бүх төрлийн үйлчилгээг явуулах нөхцөл бүрдэн ажиллаж байна мөн соёлын төв нь жилдээ 100-110 удаагийн соёл олон нийтийн ажил үйлчилгээг зохион явуулж давхардсан тоогоор 12.0 үзэгчийг хамруулж мөн давхардсан тоогоор 180 уран сайханчыг хамруулан ажиллаж жилдээ 50 сая төгрөгийн улсын төсөвтөйгөөр үйл ажиллагаа явуулж олон нийтэд урлаг, соёлын ажил үйлчилгээ хүгэж үйлчилсэн 70 жилийн түүхэн хугацаанд тус байгууллагаас МУГЖүжигчин Г.Жанчив МУСГЗ Б.Равсал МУСТА Б.Бямбажав МУСТА Л.Балжинням МУСТА Д.Даваадорж МУСТА Г.Бямбажаргал МУСТА М.Пүрэвжав Улсын тэргүүний уран сайханч П.Даваа Г.Лхагва П.Баяртай А.Бадам О.Дашцэрэн М.Дулмаа зохиолч яруу найрагч М.Жаргал П.Цэдэниш М.Пүрэвжав Ц.Дугар нарын олон сод авьяастнууд тодрон гарсан бахархам амжилттай байгууллага юм.

Сумын соёлын төвийн тайз /сурагчид/ шинэ жилээр

Сумын номын сан 6000ш номын фондтойгоор Номын санч Л.Цэвээнгэрэл Уншлагын танхим
жилд 3000 ном олгон ажиллаж байна.

Баярлалаа


Ц.Лхагважав
Увс аймгийн Завхан сумын засаг дарга
МЭНДЧИЛГЭЭ

Завхан сумын албан ёсны сайтад тавтай морилно уу.

Холбоо барих
Увс аймгийн Завхан сум.
88458989
88408606
info@zavkhan.uv.gov.mn
АЛСЫН ХАРАА


ЭРХЭМ ЗОРИЛГО


ҮНЭТ ЗҮЙЛ