Асуулт : ОНХС-р ямар ажил хийх шаардлагатай вэ?

САНАЛ АСУУЛГА НЬ 2015-07-31 -нд дууссан

" data-tab="second2">
Ногоон байгууламж 2 саналтай 66.6666666667% байна
Малын үүлдэр угсаа 1 саналтай 33.3333333333% байна
Хорооллын хашаа шинэчлэх 0 саналтай 0% байна
Сургуулийн их засвар 0 саналтай 0% байна
Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг тухайн байгууллага нь өөрөө авдаг болсон гэсэн ойлголт зарим иргэдийн дунд байна. Энэ талаар
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.


ЗАВХАН СУМЫН ЦЭЦЭРЛЭГ

Тус сумын Цэцэрлэг анх 1962 онд Шар булаг багийн төвд багш, асрагч, тогооч гэсэн 3 ажилчинтай, 25 хүүхэдтэй нэгдлийн харьяа байгуулагдан нэдлээс санхүүжигдэж байжээ. Багш Цэвэлмаа, тогооч Өргөний Ням, асрагч Намин, Боожий, Түмэн нар ажиллаж байсан. Энэ үед 6–н сартайгаас 7 нас хүртэлх хүүхдийг хамруулан сургаж байжээ.

1970 оноос 25 хүүхэдтэй улсын төсөвтэй боловсролын байгууллагад харьяалагдаж 3-7 настай хүүхдийг хамран сургаж эхэлсэн. 1977 оноос 50-н хүүхэдтэй 7 орон тоотой ажиллах болсон. 1989 онд 75-н хүүхэдтэй, 12 хүний бүрэлдэхүүнтэй болж өргөжсөн. 2002 оноос НҮБ-ын Хүүхдийн Сангаас “Бага насны хүүхдийн халамж хөгжил ” төсөл хэрэгжүүлсэнээр хөдөөгийн 3-н багт гэр цэцэрлэгүүд ажиллаж малчдын хүүхдийг СӨБ-д тогтмол бүрэн хамруулах нөхцөл бүрдсэн.

Одоо тус цэцэрлэг нь үндсэн 2 бүлэгт дунджаар 60 хүүхэд, хувилбарт сургалтанд дунджаар 55 хүүхэд хамрагдаж, 12 орон тоотойгоор үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Эрхлэгчээр Г. Отгонсүрэн, багш Х. Чимгээ, Т. Анхтуяа, туслах багш Г. Янжив, М.Цэрэнчимэд, Н.Цолмон, гэр цэцэрлэгийн багш Ч. Эрдэнэчимэг, З.Бадамрагчаа, М. Янжмаа, тогооч А. Дэлгэрцэцэг, Н.Бямбасүрэн, нярав М. Сэргэлэн, сан техникч Г. Тодбаяр, галч М.Амгалан, Ж. Баатар, Н. Доржбаяр нар ажиллаж байна.
2011 онд улсын төсвийн 375 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга шинээр баригдаж 2012 оны 7 сард ашиглалтанд орж сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Ингэснээр сумын хүүхэд багачууд стандартын цэвэр, тав тухтай орчинд хүмүүжиж, боловсрол эзэмших нөхцөл бүрдээд байна.

Баярлалаа


Ц.Лхагважав
Увс аймгийн Завхан сумын засаг дарга
МЭНДЧИЛГЭЭ

Завхан сумын албан ёсны сайтад тавтай морилно уу.

Холбоо барих
Увс аймгийн Завхан сум.
88458989
88408606
info@zavkhan.uv.gov.mn
АЛСЫН ХАРАА


ЭРХЭМ ЗОРИЛГО


ҮНЭТ ЗҮЙЛ