Асуулт : ОНХС-р ямар ажил хийх шаардлагатай вэ?

САНАЛ АСУУЛГА НЬ 2015-07-31 -нд дууссан

" data-tab="second2">
Ногоон байгууламж 2 саналтай 66.6666666667% байна
Малын үүлдэр угсаа 1 саналтай 33.3333333333% байна
Хорооллын хашаа шинэчлэх 0 саналтай 0% байна
Сургуулийн их засвар 0 саналтай 0% байна
Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг тухайн байгууллага нь өөрөө авдаг болсон гэсэн ойлголт зарим иргэдийн дунд байна. Энэ талаар
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.


Завхан сумын дунд сургууль


Увс аймгийн Завхан сумын дунд сургууль нь 1940 онд үүсэн байгуулагдсан.1977-1978 оны хичээлийн жилд 320 хүүхдийн хичээлийн байр баригдаж 8 жилийн сургууль 1987-1988 онд сургуулийн өргөгтгөл, 1990-1991 онд дотуур байр, гал тогоо, 2005-2006 оны хичээлийн жилд 9 жилийн дунд сургууль болон өргөжсөн. 2010 онд Сургуулийн 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн.


2007 онд хичээлийн байр “Өвсний үндэс “ хөтөлбөрийн 92 сая төгрөгөөр их засвар, 2009 онд дотуур байр улсын төсвийн 100 сая төгрөгөөр их засвар, 2010 онд ТАТ-өөр 5.7 сая төгрөгөөр сургуулийн гадна болон биеийн тамирын талбайн засвар, БСШУЯ-аас Мэдээлэлзүйн кабинетийн төхөөрөмж, БСШУЯ-аас Багш хөгжлийн төвийн техник хэрэгсэл, БСШУЯ-аас Ухаалаг самбар, багш сурагчийн компьютер 2012 онд Багц тусламжаар 8.8 сая төгрөгөөр Хүүхэд хөгжлийн танхим, байрны засвар, тоног төхөөрөмж Тогтвортой амьжиргаа төслөөр 7.5 сая төгрөгөөр дотуур байрны гар угаалтуур зэрэг төсөл хэрэгжсэн. 2013 онд Орон нутгийн хөгжлийн сангаас 10 сая төгрөгөөр 10 ангид проектор, дэлгэц, бөхийн дэвжээ, биеийн тамирын хичээлийн хувцас хэрэглэгдэхүүн, Аймгийн Засаг даргын дэмжлэгээр “Авьяас “ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 1500.0 мянган төгрөгөөр 5 морин хуур, 7 морин хуурч хүүхдийн дээл хийсэн. 2014 онд ОНХС-аас 25 сая төгрөгөөр Гал тогооны засвар, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гудамж төслийн хүрээнд 25 сая төгрөгөөр сургуулийн хашаа баригдав.БШУЯ-ны хөрөнгө оруулалтаар дотуур байранд давхар ор 30ш, хувцасны шүүгээ 14ш, ширээ 5 ш бүгд 8219.801 төгрөгийн хөрөнгө оруулалт Аймгийн Засаг даргын нөөцөөс ном хөтөлбөрийн хүрээнд 430000 төгрөгний ном, 4ш хийл, төгөлдөр хуур -1ш, цахилгаан гитар 2ш нийлүүлэгдсэн.
2014-2015 оны хичээлийн жилд 281 сурагч, 10 бүлэг, 39 багш ажилтантай. Дотуур байранд 55 сурагч амьдардаг.Хамран сургалт 99 %, багшийн хангалт 90%, мэргэжлийн зэрэгтэй багш 90% -тай байна.
Амьдрах ухаанд суралцсан, оюунлаг, хүмүүнлэг иргэнийг төлөвшүүлэх зорилго дэвшүүлэн манай хамт олон ажиллаж байна.

Баярлалаа


Ц.Лхагважав
Увс аймгийн Завхан сумын засаг дарга
МЭНДЧИЛГЭЭ

Завхан сумын албан ёсны сайтад тавтай морилно уу.

Холбоо барих
Увс аймгийн Завхан сум.
88458989
88408606
info@zavkhan.uv.gov.mn
АЛСЫН ХАРАА


ЭРХЭМ ЗОРИЛГО


ҮНЭТ ЗҮЙЛ