Асуулт : ОНХС-р ямар ажил хийх шаардлагатай вэ?

САНАЛ АСУУЛГА НЬ 2015-07-31 -нд дууссан

" data-tab="second2">
Ногоон байгууламж 2 саналтай 66.6666666667% байна
Малын үүлдэр угсаа 1 саналтай 33.3333333333% байна
Хорооллын хашаа шинэчлэх 0 саналтай 0% байна
Сургуулийн их засвар 0 саналтай 0% байна
Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг тухайн байгууллага нь өөрөө авдаг болсон гэсэн ойлголт зарим иргэдийн дунд байна. Энэ талаар
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.


Завхан сумын Эрүүл мэндийн төв

Сумын эрүүл мэндийн байгууллагын бүтэц үйл ажиллагааны стандарт ЭМГ-аас ирсэн бүтэц орон тооны дагуу сумын ЭМТ-ийн бүтэц орон тооны дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.
Үүнд : Эрхлэгч эмч ,хүүхдийн эмч статистикч бага эмч, ахлах сувилагч, НЭМА-тан, эх баригч, вакционатор, ня-бо, эмийн бус эмчилгээ, чийрэгжүүлэлтийн сувилагч, ээлжийн сувилагч, лабаронт, ариутгагч халдваргүйжүүлэгч бага эмч тогооч, жолооч, үйлчлэгч, угаагч зэрэг 28 орон тоотойгоор ажиллаж байна.

ЭМТ-ийн үүсэл хөгжил
Завхан сумын ЭМТ нь 1925 онд Завхан сумын харьяат Т. Гомбожав анх ЗХУ-ын эмч Тергашины хамт Улаангом хотод зохион байгуулсан 2 сарын курст хамт суралцан төгсөж, Айраг нуур багийн Гуугийн сайр гэдэг гэр барьж эмнэлгийн анхны суурийг тавьсан түүхтэй. 1964 онд их эмчийн салбар болж, 2012 оноос ЭМТ болон үйл ажиллагаагаа явуулж байна

Үе үеийн эрхлэгч эмчээр ажиллаж байсан мэргэжилтэнгүүд
 1964-1967оны 8 сар хүртэл Самдан|Өндөрхангай сум
 1967 оны 8 сараас 1972 оны 8 сар хүртэл Г.Бадам|Завхан сум|
 1972 оноос 1973 он хүртэл их эмч Оюундэлгэр|Өндөрхангай|
 1973 оноос 1976 оны 8 сар хүртэл их эмч Тогтох|Улаангом|
 1976 оны 8 сараас 1985 оны 5 сар хүртэл их эмч Балсанжав |Хяргас|
 1985 оны 5 сараас 1996он хүртэл их эмч Г.Бадам |Завхан сум|
 1989 оноос 1991 он хүртэл их эмч Оюунцэцэг|Улаагом|
 1997оны 2 сараас 2004 оны 9 сар хүртэл их эмч Д.Чимгээ|Цагаанхайрхан|
 2004 оны 9 сараас их эмч Я.Одгэрэл|Цагаанхайрхан|
 2006 оны 2 сараас 2007 оны 10 сар хүртэл бага эмч С.Амаржаргал|Завхан сум
 2007 оны 10 сараас 2010 оны 10 сар хүртэл Г.Должинсүрэн|Завхан сум|
 2010 оны 10 сараас 2013оны 4 сар хүртэл Б.Ганхуяг|Давст сум|
 2013 оны 4 сараас Э.Гончигжав|Завхан аймаг|
 2013 оны 6 сараас 2014 оны 2 сар хүртэл Х.Цоозол|Завхан сум|
 2014 оны 2 сараас Д.Сайнням |Завхан аймаг| одоо хүртэл ажиллаж байна.
Мөн ажиллаж байсан үе үеийн эмч, тусгай мэргэжилтэнгүүд:
Гөлгөө, Дулмаа,Тогооч Намсрай, Янжмаа,Лүндэв, Сосор, Басан, Эрдэнэочир, Бямбажав, Сүхээ, Сэзэн, Дээмээ, Цээлэйнамсан, Цэрэнбазар, Лхамжав, Тайван, Цэцэнхүү, Пүрэвдорж, Цоозол, Оюундэлгэр, Пүрэвжав, Бямбажав, Сүхбаатар,Байгальмаа, Бямбадорж, Ганбаатар, Амаржаргал, Соёлэрдэнэ, Баттогтох, Цэрэнпил, Болормаа, Алтанхүү, Эрхэмтунгалаг, Төгсөө, Нэргүй, С.Мөнхцэцэг, М.Энэбиш, Б.Нямаа
Ө.Бадам, Дидан, Түнжин, Цэрэндэжид, Хорлоо, Балжин, Жамсран, Нордог, Ичинхорлоо, Мийлаа, Нина, С.Баяр, Ө.Уртнасан, Ч.Тунгалаг, Д.Сүнжидмаа, Д.Хорлоо, Б.Оюун, Доржханд, Наранцэцэг, Ч.Энхээ, Д.Мөнхцэцэг, Б.Мийшка, Нина, Цэрэндолгор, Дэжид, Батцэцэг, Сарангэрэл, М.Баттогтох, Б.Наранцэцэг,
Үе үеийн ажилчид:
Жагзмаа, Энхмаа, Отгонбаяр, Сүглэгмаа, Цэрэннадмид, Цэрэн, Д.Ундрах, Ц.Хадбаатар, Баярмаа, Сийнаа, Цэрэнпил, Буяннэмэх, Урангоо, Оюунгэрэл, Цээлэй, Д.Баттулга. Ч.Сайннбаяр, Дүгэр, Хумбанхүү, Зоригт, Басанхүү, Бадам, Буянхүү, Лхагва, Хүдэр, Мягмар, Болд, Ганбаяр, Ч.Гөлгөө. Буянхүү. Б.Лхагва Г. Батжаргал, Ө.Нямаа. Ц.Даваадорж, А.Тунгалаг,

Гол үйл ажиллагаа
 2009 онд эрүүл мэндийн төвийн шинэ байр ашиглалтанд орсон ЭМТ нь центфуг,микроскоп, хатаах шүүгээ, шээсний анализатор, зөөврийн автоклаб, глюкоз хэмжигч, амбу, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, ЭХО, ЭКГ, пульсоксиметр зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдан, ард иргэдэд 12 нэр төрлийн шинжилгээ хийж, оношилгоонд ашиглаж чаддаг болсноор тэдний чирэгдлийг багасагаж ажиллаж байна. Тогтвортой–Амьжиргаа-2 төслөөр нөхөн сэргээх, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмжийг хангагдан үйл ажиллагаа явуулж байна. Тогтвортой амьжиргаа-1 төслөөр эхйин амрах байрыг иж бүрэн тохижуулж, эхчүүдийг ая тухтай амрах таатай нөхцөлийг бүрдүүлж жилдээ 20-25 эх ая тухтай амарч эсэн мэнд амаржиж байна. ЭМТ нь 2014 онд орон нутгийн хөгжүүлэх сангаас 39 сая төгрөгөөр хуучин эмнэлгийн А корпуст их засвар хийсэн Үүнд ариутгагч халдваргүйтгэгч, НЭМА-тан, лаборант, эмийн бус эмчилгээ, чийрэгжүүлэлт, эмийн сан, архив, ня-бо, нярав, хүнсний агуулахууд зэрэг ажиллах ая тухтай өрөөнүүдийг бий болгосон. Завхан сумын хүн амд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй чанартай хүргэж, сүүлийн 20 жил эхийн эндэгдэлгүй, сүүлийн хоёр хүүхдийн эндэгдэлгүй ажиллаж байна Сүүлийн 5 жилийн дунджаар жилд нийтдээ 6250 хүнд амбулаторийн үзлэг хийж нийт хүн амын 61 %-ийг урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулж,эрүүлжүүлэх ажлыг хийж байна Өвчлөлийн тэргүүлэх шалтгааны эхний таван байрт
 1. Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин
 2. Цусны эргэлтийн тогтолцооны өвчин,
 3. Шээс бэлгэсийн тогтолцооны өвчин
 4. Амьсгалын үамын тогт олцооны өвчин
 5. Яс булчингийн тогтолцооны өвчнүүд тэргүүлж байна.
 Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжиж жил бүр артерийн гипертензи, чихрийн шижингийн эрт илрүүлэг, хөх, умайн хүзүүний эрт илрүүлгийн үзлэгийг жил бүр хэрэгжүүлж байна. Мөн элэгний хавдарын маркер үзэж элэгний вирусыг оношилж илрүүлж байна. Мөн НЭМ-ийн үндэсний хөтөлбөрүүд, ЭМ-ийн 21 довтолгоог хэрэгжүүлж, мэдээлэл сургалт сурталчилгааг хийж байна. Ажил үйлсээрээ улс аймагтаа 1997, 2002, 2003, 2005, 2007, 2009, 2012 онд аймагтаа эхний байрт тогтмол шалгарч, 2014 онд 6-р байранд шалгарсан. НҮБ-ийн хүүхдийн сангийн Хүүхдэд ээлтэй гэрчилгээ авсан. Одоо нөхөн үржихүйн загвар эмнэлэг болох зорилт тавин ажиллаж байна.

Тавтай үйлчлүүлнэ үү


Ц.Лхагважав
Увс аймгийн Завхан сумын засаг дарга
МЭНДЧИЛГЭЭ

Завхан сумын албан ёсны сайтад тавтай морилно уу.

Холбоо барих
Увс аймгийн Завхан сум.
88458989
88408606
info@zavkhan.uv.gov.mn
АЛСЫН ХАРАА


ЭРХЭМ ЗОРИЛГО


ҮНЭТ ЗҮЙЛ