Асуулт : ОНХС-р ямар ажил хийх шаардлагатай вэ?

САНАЛ АСУУЛГА НЬ 2015-07-31 -нд дууссан

" data-tab="second2">
Ногоон байгууламж 2 саналтай 66.6666666667% байна
Малын үүлдэр угсаа 1 саналтай 33.3333333333% байна
Хорооллын хашаа шинэчлэх 0 саналтай 0% байна
Сургуулийн их засвар 0 саналтай 0% байна
Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг тухайн байгууллага нь өөрөө авдаг болсон гэсэн ойлголт зарим иргэдийн дунд байна. Энэ талаар
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.


"Шар булаг" баг

Тус баг нь хуучин үйлдвэр бригадын суурин дээр 1959 онд байгуулагдсан. Баруун мухар, Завхан голоос хойших сумын төвийг хамарсан газар нутаг юм. Ихэвчлэн Тугтан, Шарга, Зуутраг, Булгадар, Шангас, Таргад, Яргай, Хошууд, Алаг адуу, Гэлэн, тайж, Шаргууд, Цөөхөр зэрэг ястнууд амьдардаг.

Тус баг нь 2014 оны байдлаар 179 өрх, 616 хүн амтай ба 19039 толгой мал тоолуулснаас тэмээ – 1146, адуу – 1159, үхэр – 546, хонь –5016, ямаа–11172 тус тус тоолуулсан байна. Тус багийн ихэнх өрхүүд нь сумын төвдөө төвлөрөн суурин суудаг, баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдсон, байнгын цахилгааны эх үүсвэртэй, холбоо мэдээллийн байнгын харилцаатай, үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжсөн, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд өнгө үзэмжээ сайжруулж, мод тарих зэргээр олон дэвшилттэй санаачлага өрнөж сумын хөгжлийн төв болон өргөжиж байна.

Баярлалаа


Ц.Лхагважав
Увс аймгийн Завхан сумын засаг дарга
МЭНДЧИЛГЭЭ

Завхан сумын албан ёсны сайтад тавтай морилно уу.

Холбоо барих
Увс аймгийн Завхан сум.
88458989
88408606
info@zavkhan.uv.gov.mn
АЛСЫН ХАРАА


ЭРХЭМ ЗОРИЛГО


ҮНЭТ ЗҮЙЛ