Тус баг нь анх Бор үзүүр гэдэг газар гэр контортойгоор Чулуунбаатар, Жанжинхүү, Хороочуул, Цөөхөр, Өлзий-Очирынхны отог ах дүүсээс бүрэлдэж байгуулагдсан байна. Тус багийн нутагт Алаг адуу, Булган, Гэлэн, Тайж, Цөөхөр, Хороочууд овог ястнууд ихэвчлэн амьдардаг. 1958 онд нэгдэлжих хөдөлгөөнд ард иргэд хамрагдсанаас “Айраг нуур” буюу 1-р бригад, 1998 оноос 1-р баг гэж нэрлэгдсэн. Айраг нуур баг нь 2014 оны байдлаар 107 өрх, 363 хүн амтай. 26406 толгой мал тоологдсоноос : тэмээ – 2564, адуу – 1418, үхэр – 239, хонь – 7028, ямаа – 15157 тус тус байна.
Тус баг нь урд талаараа Завхан аймгийн Ургамал, зүүн талаараа Увс аймгийн Цагаан хайрхан сумуудтай хил залган оршдог.
Тус багаас 1949 онд МУ-ын 9-р УИХ-ын даргаар ажиллаж байсан Маажавын Булган, МАХН-ын 15-р их хурлын төлөөлөгч Хайнзангийн Норов, АИХ-ын депутат МУ-ын Хөдөлмөрийн баатар Г.Шагдарсүрэн, Ж.Энэбиш, Г.Бямбаа, Улсын аварга малчин Ц.Бүрнээ, Ж.Шархүү, Г.Бааст, Ш.Надмид, Б.Жамсран, Ш.Бааст, Г.Бямбаа, Ч.Цэвээн, МУ-ын шатрын спортын мастер Ж.Хулганаа, улсын залуу аварга, эмнэг сургалтын спортын мастер Ж.Чулуунбаатар, Аймгийн аварга малчин С.Өлзийтогтох, Ш.Цэрэн, Д.Бямба, Аймгийн аварга малчин Алтан ботгоны эзэн Д.Цэндхүү, Аймгийн сайн малчин Д,Дамдинсүрэн, Ц.Даваажав зэрэг ажил хөдөлмөрийн аваргууд, эрдэм номын эзэд болсон Г.Совд, Г.Галбадрах, О.Лхагва, П.Зузаан, О.Бат-Эрдэнэ, Ц.Дэмбэрэл, С.Дулмаа, Б.Бадарч нарын эрдэмтэн доктор, гавьяатууд төрөн гарсан нутаг юмаа.