Асуулт : ОНХС-р ямар ажил хийх шаардлагатай вэ?

САНАЛ АСУУЛГА НЬ 2015-07-31 -нд дууссан

" data-tab="second2">
Ногоон байгууламж 2 саналтай 66.6666666667% байна
Малын үүлдэр угсаа 1 саналтай 33.3333333333% байна
Хорооллын хашаа шинэчлэх 0 саналтай 0% байна
Сургуулийн их засвар 0 саналтай 0% байна
Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг тухайн байгууллага нь өөрөө авдаг болсон гэсэн ойлголт зарим иргэдийн дунд байна. Энэ талаар
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.


Сумын Засаг даргын тамгын газар

1990-ээд оноос эхлэн ардчилал шинэчлэлийн он жилүүдэд төрийн байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл үндсээрээ өөрчлөгдөж нам төрийн ажлаас ангид байж, цэвэр төрийн ажлаа дагнан гүйцэтгэх чиг үүрэгтэй болж ирсэн түүхтэй. 1992 онд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль батлагдан гарч энэ хуулиар Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага болох ИТХ, Засаг дарга түүний Тамгын газар гэсэн шинэ зохион байгуулалтанд шилжсэнээр сумын ИТХ, ЗДТГазар хоёр төрийн эрх барьдаг орон нутгийн нэгдмэл байгууллага болон хөгжсөн. Одоогийн байдлаар сумын ЗДТГ нь төрийн захиргааны ажилтан – 12, төрийн улс төрийн албан тушаалтан – 6, төрийн тусгай албаны ажилтан – 2, төрийн үйлчилгээний ажилтан – 8 гэсэн бүтэц орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

1992 оноос хойших сумын удирдлагууд :
№ Ажилласан жил Засаг дарга Орлогч дарга Тамгын газрын дарга
1 1992-1996 П.Цэдэн-Иш Ж.Мидэр Ж.Самдан
2 1996- 2000 Г.Адьяа Ц.Цээпил
М.Энхболд Р.Даваа
3 2000-2004 М.Энхболд Б.Дэмчиг Ж.Дорждэрэм
4 2004-2008 С.Өлзийдэмбэрэл Б.Дэмчиг Т.Тамир
5 2008-2012 Б.Пүрэвгончиг С.Энхцацрал Т.Тамир
6 2012 оноос Ц.Лхагважав М.Цолмон Т.Тамир

Сумын ЗДТГ нь төрийн албаны шинэтгэлийг улам гүнзгийрүүлэн, төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг хурдан шуурхай, чанартай, хүртээмжтэй хүргэх, төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл боломжийг сайжруулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд төрийн захиргааны үйл ажиллагааг чиглүүлэн ажиллаж байна. Засаг даргын дэргэд түүнийг цаг үеэ олсон шуурхай шийдвэр гаргахад нь туслах, мэргэжлийн удирдлагаа тасралтгүй ханган ажиллах, зөвлөх үүрэг бүхий 9 хүний бүрэлдэхүүнтэй Засаг даргын удирдлагын зөвлөл ажилладаг.

Баярлалаа


Ц.Лхагважав
Увс аймгийн Завхан сумын засаг дарга
МЭНДЧИЛГЭЭ

Завхан сумын албан ёсны сайтад тавтай морилно уу.

Холбоо барих
Увс аймгийн Завхан сум.
88458989
88408606
info@zavkhan.uv.gov.mn
АЛСЫН ХАРАА


ЭРХЭМ ЗОРИЛГО


ҮНЭТ ЗҮЙЛ