Асуулт : ОНХС-р ямар ажил хийх шаардлагатай вэ?

САНАЛ АСУУЛГА НЬ 2015-07-31 -нд дууссан

" data-tab="second2">
Ногоон байгууламж 2 саналтай 66.6666666667% байна
Малын үүлдэр угсаа 1 саналтай 33.3333333333% байна
Хорооллын хашаа шинэчлэх 0 саналтай 0% байна
Сургуулийн их засвар 0 саналтай 0% байна
Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг тухайн байгууллага нь өөрөө авдаг болсон гэсэн ойлголт зарим иргэдийн дунд байна. Энэ талаар
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.


Заяа түвшин нутаг

Завхан хүнгй голын задгай халгих урсгалд
Зогсоо хайхан уулын сүлдэн орой зүмбэртэнэ
Зандан хүрэн тэмээд үзмэн өнгөөр хүрэнтээд
Захгүй өргөн түнгэ нь нар дэлгэн шаргалтана

Айраг Хяргас нуурын тунаран хаялах долигоонд
Алсын цэнхэр хангай мөнгөн дуулгаа тольдоно
Амраг хоёрын болзоотой хайрын уяхан шивнээнд
Аяны шувуу сэрвэлзэн мандал дээрээ чуулалдана

Тольбин гилбэн уулсын салхин хууртай оргилд
Тэнгэр эцгийн шүтээн хийморь өөдөө даллана
Дээдсийн ариун удам цуутай мэргэд төрөхөд
Гэгээн мэлмий баясган Гуутай бурхад амилна

Баатар эрсийн нутгийг түмэн сүрэг бүрхээд
Баян тансаг талыг шандаст хүлгүүд бөмбөрдөнө
Ижий аавын үрс нь хүлгийн зоонд өсөөд
Эрдэм ухаан өвөрлөж төрийн жолоо атгалцана

Заяа өөдрөг ардын жаргал түвшин өлгий
Замын хүн саатах үзэмж төгөлдөр нутаг

Зохиогч Х.Цэнджав

Баярлалаа


Ц.Лхагважав
Увс аймгийн Завхан сумын засаг дарга
МЭНДЧИЛГЭЭ

Завхан сумын албан ёсны сайтад тавтай морилно уу.

Холбоо барих
Увс аймгийн Завхан сум.
88458989
88408606
info@zavkhan.uv.gov.mn
АЛСЫН ХАРАА


ЭРХЭМ ЗОРИЛГО


ҮНЭТ ЗҮЙЛ