Асуулт : ОНХС-р ямар ажил хийх шаардлагатай вэ?

САНАЛ АСУУЛГА НЬ 2015-07-31 -нд дууссан

" data-tab="second2">
Ногоон байгууламж 2 саналтай 66.6666666667% байна
Малын үүлдэр угсаа 1 саналтай 33.3333333333% байна
Хорооллын хашаа шинэчлэх 0 саналтай 0% байна
Сургуулийн их засвар 0 саналтай 0% байна
Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг тухайн байгууллага нь өөрөө авдаг болсон гэсэн ойлголт зарим иргэдийн дунд байна. Энэ талаар
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.


Сумын түүхэн товчоо

Төрсөн нутгаас эх орон эхтэй, төрсөн нутгаа мэдэхээс танин мэдэх их үйлс эхлэлтэй. Монгол оронд ардын хувьсгал ялсны дараа Монгол Ард Улсын Засгийн Газрын 1923 оны 10-р сарын 19 –ний өдрийн хурлын 39-р тогтоолоор аймгуудын нэрийг өөрчлөхөд Засагт хан аймгийн Сартуул цэцэн вангийн хошууг Хантайшир уулын аймгийн Цэцэн сартуулын хошуу гэж өөрчлөн нэрлэжээ. Манай сумынхан Хантайшир уулын аймгийн Цэцэн сартуулын хошуу, Чандмань уулын аймгийн Баянчандмань хошууны ард олны удам хойч юм.
1924.06.06-нд Сартуулын цэцэн вангийн хошууны төлөөлөгчдийн анхдугаар хурлаар газар усны нэрээр нэрлэгдсэн 16 сум байгуулсны нэг нь “Зогсоо уул” сум байв. Энэ үеэс одоогийн Завхан сумын суурь тавигджээ. 1930-аад оны үеэс засаг захиргааны хуваарийг өөрчилж 13 аймагт хуваах зорилт тавих болсон.
1930 оны 8-р сарын 5-аар өдөрлөсөн бичигт “Зогсоо уул” сумын захиргааны газар тус хошууны газраас нутгийн захиргаа байгуулахаар тусгай томилогдсон комиссын гишүүн Намжил хүрэлцэн ирж, сумын дарга Гүрцоо харьяат сумын ардуудыг зохих газраас зарлан хуралдуулав. Хурлын тогтоолд : << Тус сумыг Увсын ангид үндсэн нутгаар идээшлийг тохируулан эцсийн хөгжлийг бататган буй хэмээн тогтоов >> гэжээ. Ийнхүү засаг захиргааны хуваарийг бүрэн шинэчлэхэд Увс аймаг байгуулагдаж “Зогсоо уул” сум бүрэлдэхүүнд нь багтаж, 1932 оноос Завхан сум хэмээн нэрлэгдэх болсон түүхтэй. Сумын төв нь Гуугийн сайр, Зогсоогийн ар зэрэг газруудаар нүүдэллэн байрлаж байгаад 1945 оны хавар Шар булагт төвлөрчээ.
Монгол орон даяар өрнөсөн нэгдэлжих хөдөлгөөнд тус сумын иргэд идэвхитэй оролцож, анх 1954 онд “Айраг нуур” нэгдэл, 1958 онд “Сандалай нэгдэл”, 1959 онд “Ардын зориг” нэгдэл тус тус байгуулагдаж удалгүй 1959 онд эдгээр жижиг нэгдлүүд нэгдэн “Сан далай” нэгдлийг байгуулж байсан түүхтэй юм. Төр засгаас явуулж буй бодлого, хөдөлмөрч түмний зүтгэл бүтээлээр нэгдэл нь аж ахуйн хувьд өргөжин хөгжиж, малын тоо толгой нэмэгдэн ард олны амьдрал ахуй сайжирч 1973, 1989 онуудад сумын болон нэгдлийн “Түмэн тэмээний баяр” хийсэн нь улсын нийт малын дотор тэмээн сүргийн тоо толгой өсөхөд чухал ач холбогдол болсон юмаа. Тус сумын хөдөлмөрчид социалист бүтээн байгуулалтандаа гарамгай амжилт гарган 1954 онд БНМАУ-ын ЗГ-ын “Хүндэт үнэмлэх”, 1964 онд ЗГ-ын “Хүндэт жуух”-аар тус тус шагнагдаж байжээ.
Өнөөгийн байдлаар тус сум нь 500 гаруй өрхтэй, 2000 гаруй хүн амтай. Засаг захиргааны 4 багтай. Төсөвт байгууллага – 7, төрийн мал эмнэлэг үржлийн тасаг – 1, хувийн мал эмнэлэг – 2, хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллага – 12, хоршоо-5, банк санхүүгийн тооцооны салбар – 2, ахуйн үйлдвэрлэл үйлчилгээний нэгдсэн цэг – 1, талх нарийн боов үйлдвэрлэлийн цех – 2, худалдаа үйлчилгээний газар, дэлгүүр – 5, хоолны газар, кафе, халуун ус, үсчин, компьютер, каноны үйлчилгээ, гэр ахуйн модон эдлэлийн цех, ингэний фермер, хөнгөн блокны үйлдвэрлэл тус тус үйл ажиллагаа явуулж иргэд хөдөлмөрчдөд үйлчилж байна.

Нутаг дэвсгэр, хил хязгаар Завхан сум нь Монгол орны баруун хойд хэсэгт их нууруудын хотгорт хойд өргөрөгийн 48 градус, 49 минут 24 секунт, зүүн уртрагийн 93 градус 07 минут 03 секунтэд оршдог. 682,9 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй. Хамгийн өндөр цэг нь Гилбэн уулын “Дарцагт – Оргил” далайн түвшинээс дээш 1551 метр, хамгийн нам цэг нь Хяргас нуурын эрэгт 1028 метрт оршдог. Сумын нутгийн баруун зах нь Аравжуулын худаг, зүүн зах нь өндөр Харын уулс, хойд зах нь Хөх нурууны худаг, өмнөд зах нь Дарга уул юм. Нийслэл Улаанбаатар хотоос - 1350 км, аймгийн төвөөс-176 км алслагдсан. Тус сум нь хойд талаараа Увс аймгийн Наранбулаг, Малчин, зүүн болон зүүн хойд талаараа Хяргас, Цагаанхайрхан, баруун болон баруун хойд талаараа Өлгий, Ховд аймгийн Мянгад, баруун урд болон урд талаараа Ховд аймгийн Дөргөн, Завхан аймгийн Дөрвөлжин, зүүн урд талаараа Завхан аймгийн Ургамал сумуудтай тус тус хиллэдэг. Сумын нутаг нь газарзүйн мужлалтаар говийн мужид хамаарах ба бүхэлдээ Хяргас нуурын хотгорт оршино.

Газрын гадарга, хөрсний бүтэц Газрын гадарга нь цав толгод, намхан уулс, ухаа гүвээ, хотгор бүхий талархаг байдалтай. Завхан, Хүнгүйн голуудын орчмоор элсэрхэг хөрстэй. Манай суманд Тас хайрхан, Зогсоо хайрхан, Гилбэн, Толбин, Үнэгт, Зайсангийн уулс, Цэнхэрийн хөндий, Улаан уулын болон Сангийн далайн хөдөө, Цагаан түнгэ зэрэг нүд алдам уудам тал хөндий олон бий.
Геологийн тогтоц, ашигт малтмал Манай сумын нутаг нь геологийн тогтцын хувьд нутгийн ихэнх хэсгээр элс хайрга, элсэнцэр, шавранцар, хурдас түгээмэл тархсан бөгөөд Завхан голын хөндийгөөр ихээхэн байдаг. Хяргас нуурын өмнөд захаар уулын бялхмаг чулуулаг, Улаан дэл уул орчмоор эртний төрмөлийн гүний гаралтай чулуулаг элбэгтэй. Айраг нуур, Хүнгүйн голын зүүн талаархи нутагт Цахиурлаг занар, Хас, Шаварлаг занар, Элсэн чулуу түгээмэл байхад Зайсан уул орчмоор дунд төрмөлийн галавын их газрын тунамал чулуу тархмал байдаг. Манай сумын нутаг хэвлийдээ болон хөрсөн дээрээ металл ба металл бус ашигт малтмалын багагүй баялагтай. Тухайлбал: Улаан дэл, Шар толгой орчимд химийн ховор элемент, Айраг нуурын зүүн талд зэс, баруун хөдөөд хүхэр, Зогсоо хайрхан, Урд хөдөөд чулуун нүүрсний илэрцүүд ажиглагддаг ба цагаан давс, хужир, наанги шороо, гялтгануур, боржин чулуу, зос элбэг бий. Ашигт малтмалын хувьд судлагдан шинжлэгдсэн тодорхой нөөцтэй илэрцүүдтэй боловч эдийн засгийн эргэлтэнд оруулж, ашиглахгүй байгаа нь сүүлийн жилүүдэд уул уурхайн чиглэлээр ашиглалтын болон хайгуулын зөвшөөрлийн эрхийг олгоогүйтэй холбоотой бөгөөд байгалиа унаган төрхөөр нь хадгалах боломж бүрдсэн болно.

Цаг агаарын нөхцөл байдал Сумын нутаг нь бүхэлдээ говийн бүсэд багтдаг. Эрс тэс хуурай уур амьсгалтай. Зундаа гандуу, өвөлдөө хахир хатуу хүйтэн болдог, хавар, намар салхи шуурганы давтамж ойр ойрхон байдаг онцлогтой нутаг юмаа. Газар зүйн бүсийн хувьд Их нууруудын хотгорт нам доор хонхорт оршдог учир агаарын уруудах урсгал зонхилж эсрэг циклон үүсэн тогтвортой байрладаг. Өвлийн улиралд эсрэг циклон тогтвортой байрласнаар цаг агаар тогтуун салхигүй болж, шөнөдөө ихээхэн хүйтэрдэг учир тус суманд жилд дунджаар 90-110 хоног хүйтэн хадгалагдаж байдаг. Харин дулааны улиралд их хэмжээгээр халж жил бүрийн 6-8-р сард халуун хадгалагддаг. Өвөл, хаврын улирал үргэлжлэх хугацаа харьцангуй урт, зуны улиралд хур тундас бага унадаг учраас ерөнхийдөө хуурай уур амьсгалтай. Жилд орох хур тундасны хэмжээ дунджаар 33.1-87.4 мм байх бөгөөд дийлэнх нь 7,8,12-р сард ордог.Тус сумын нутагт цас харьцангуй бага орох бөгөөд өвлийн улиралд хүйтэн жиндүү байх хугацаа урт байдаг учраас цасан бүрхүүлтэй хоногийн тоо жилд дунджаар 70.4 хоног байна.
3-11 сарыг хүртэл хугацаанд салхи шуурганы давтамж ихсэж 15 мс –ээс дээш салхи шуургатай хоног жилд дунджаар 45-60 хоног байна. Жилийн дундаж хамгийн хүйтэн нь -220 С, хамгийн дулаан нь сарын дундаж 200 С байдаг.
Гадаргын болон гүний усны нөөц Нутаг дэвсгэрийн 13-ийг ус эзэлдэг. Монгол оронд усны нөөцөөр 2-т ордог Хяргас нуур, Айраг нуур, Завхан, Хүнгүйн голуудтай.

Баярлалаа


Ц.Лхагважав
Увс аймгийн Завхан сумын засаг дарга
МЭНДЧИЛГЭЭ

Завхан сумын албан ёсны сайтад тавтай морилно уу.

Холбоо барих
Увс аймгийн Завхан сум.
88458989
88408606
info@zavkhan.uv.gov.mn
АЛСЫН ХАРАА


ЭРХЭМ ЗОРИЛГО


ҮНЭТ ЗҮЙЛ